Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Туул голын энгийн болон онцгой бүсэд зөвшөөрөлгүй хашаа татсан болон газрын зөрчилтэй иргэдэд хариуцлага тооцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 40 секунд

Байгаль орчин, аялал жуулчлалын яам сайд Б.Бат-Эрдэнэ Туул голын дагуу газар ашиглаж буй зөрчилтэй иргэн, аж ахуй нэгжүүдэд Хамгаалалтын захиргаад тодорхой арга хэмжээ авахыг 2022.08.11-ны өдөр үүрэг болгосон.

Үүний хүрээнд Богдхан уулын хамгаалалтын захиргаа , Туул голын сав газрын захиргаа Tuul River Basin Authority болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар хамтарсан ажлын хэсэг хугацаат үүрэг даалгаварын биелэлт, хэрэгжилтэнд хяналт тавин газар дээр нь ажиллаж байгаа аж.

Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд хамаарч буй газар ашиглах эрхийг хэсэгчилсэн байдлаар иргэн Б.Батбаяр, "Эй Эй Энд Эм" ХХК, "Ривер бийч" ХХК дээр хэсэгчилсэн байдлаар газар ашиглах эрхийг цуцлах саналыг хүргүүлсэн ба мөн усны энгийн болон онцгой бүсэд зөвшөөрөлгүй хашаа хайс татсан, газрын зөрчилтэй, орчны тохижилт муутай хогны асуудал бүхий 9 иргэн хуулийн этгээдэд хариуцлага тооцож арга хэмжээг аваад байна.

Мөн "Богдхан уулын эргэн тойронд үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй амралт, аялал жуулчлалын зориулттай бүхий иргэн, хуулийн этгээдэд орчны тохижилт сайжруулах, эко ариун цэврийн байгуулалжтай байх, ногоон байгууламж бүхий талбайг нэмэгдүүлэх чиглэлээр хугацаат үүрэг даалгаварыг хүргүүлээд байна" гэж БОАЖЯ-аас мэдээллээ.

Ц.Мөнхцэцэг: Дотоодын дүрэмт хувцас үйлдвэрлэж буй оёдлын үйлдвэрүүд материалын чанарт анхаарах хэрэгтэй байгааг БШУЯ-д уламжилъя
Ц.Мөнхцэцэг: Дотоодын дүрэмт хувцас үйлдвэрлэж буй оёдлын үйлдвэрүүд материалын чанарт анхаарах хэрэгтэй байгааг БШУЯ-д уламжилъя
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд