Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Оюутболд: Гар дээрээс зөвшөөрөгдсөн худалдаа, үйлчилгээ, эрхэлж байгаа иргэдийн орчны аюулгүй байдлыг ханган хэв журам сахиулж , дэмжлэг үзүүлэн ажиллаж байна

Ангилал
Ярилцлага
Огноо
Унших
7 минут 8 секунд

Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилт, цагдаагийн байгууллагын оролцооны талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Дэд бөгөөд Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболдтой ярилцлаа.

-Энэ оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн иргэд 74 төрлийн худалдаа, аж ахуйн үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх захирамж батлагдсан шүү дээ. Энэ талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Коронавируст халдварын цар тахлын улмаас нийгэм эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөг багасгах, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Нийслэлийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн “Бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж, авлига, хүнд суртлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Нийслэлийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйл ажиллагаа /Худалдаа, Хоол үйлдвэрлэл үйлчилгээ, худалдаа, Зочлох үйлчилгээ, Ариун цэвэр, эрүүл ахуйн болон чийрэгжүүлэх, бялдаржуулах, Авто үйлчилгээ, Ахуйн үйлчилгээ, Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ, Нийслэлийн соёл урлагийн газраас зөвшөөрөл олгож буй үйлчилгээ зэрэг 8 төрөлд 74 үйлчилгээ/-г хууль, тогтоомж, стандартад нийцүүлэн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр чөлөөтэй эрхлэхийг зөвшөөрсөн. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшуулсан юм.

-Энэ захирамж нь улсын хэмжээнд хэрэгжиж байгаа юу, эсвэл зөвхөн нийслэлийн хэмжээнд хэрэгжих үү?

-Дээрх захирамж нь Нийслэлийн Засаг даргын захирамж тул зөвхөн нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байна.

-Та сая Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг 3 жилийн хугацаатайгаар хойшуулсан гэлээ. Үүнийг тодруулбал?

-Монгол Улсын Засгийн газрын энэ оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ээлжит хуралдаанаас гарсан шийдвэртэй холбоотойгоор улсын хэмжээнд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийг хэрэгжүүлэхийг гурван жилээр хойшлуулсан нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Төрийн аудитын байгууллага болон төрийн захиргааны байгууллагын хяналт шалгалт /үүнд зөвхөн Мэргэжлийн хяналт/, Үндсэн хуулийн Цэц, шүүх, прокурорын хяналт, нутгийн өөрөө удирдах байгууллагаас явуулж буй хяналт шалгалтын үйл ажиллагааг зогсоосон юм.

-Дээрх захирамж хэрэгжиж эхэлсэнээр цагдаагийн байгууллагын зүгээс иргэдтэй хэрхэн хамтарч ажиллаж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас энэхүү захирамжийн хүрээнд дараах ажил, арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнд:

  • Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга нарын хамтран баталсан удирдамжийн дагуу зохион байгуулж байсан "Хамтарсан-хяналт шалгалт"-ыг зогсоов.
  • 2017 оны 12 сарын 19-ний өдрөөс хойш Нийслэлийн гудамж талбай, олон нийтийн газарт согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Зөрчлийн тухай хуулиуд, тэдгээртэй холбогдон гарсан бусад эрх зүйн актуудын хэрэгжилтийг хангах, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт “Эмзэг цэг-Хяналт шалгалт” тусгай арга хэмжээг зохион байгуулдаг байсан. Дээрх шийдвэртэй холбогдуулж уг арга хэмжээг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс зогсоосон.
  • Эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг архи согтууруулах ундаатай холбоотой иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг шалгахаас бусад тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хүн, хуулийн этээдийг шалгуулахгүй байх чиглэлийг харьяа цагдаагийн газруудад хүргүүлэн хэрэгжилтэд хянал тавин ажиллаж байна.

-Захирамж хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилтэд хяналт тавих үед бизнес эрхлэгчид болон үйл ажиллагаа явуулдаг аж ахуй, нэгж байгууллагаас санал хүсэлт ирж байна уу?

Дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдлыг шалгах явцад зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий алба хаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

Эргүүл, жижүүрт үүрэг гүйцэтгэж буй алба хаагчдыг архи согтууруулах ундаатай холбоотой иргэд, аж ахуй нэгж, байгууллагаас ирүүлсэн дуудлага, мэдээллийг шалгахаас бусад тохиолдолд худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хүн, хуулийн этээдийг шалгуулахгүй байх чиглэлийг харьяа цагдаагийн газруудад хүргүүлэн хэрэгжилтэд хянал тавин ажиллаж байна. Мөн дуудлага, мэдээлэл, өргөдөл, гомдлыг шалгах явцад зөрчил илэрсэн тохиолдолд эрх бүхий алба хаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хуулийн дагуу хариуцлага тооцож байна.

-Захирамж хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Хэрэгжилтэд хяналт тавих үед бизнес эрхлэгчид болон үйл ажиллагаа явуулдаг аж ахуй, нэгж байгууллагаас санал хүсэлт ирж байна уу?

Дээрх захирамж хэрэгжсэнээр бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлж байгаа хэдий ч зарим үед бизнес эрхлэгч болон гар дээрээс зөвшөөрөгдсөн худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа иргэд хууль бус үйлдэл гаргах тохиолдол бүртгэгдэж байна. Тухайлбал, шөнийн цагаар архи, согтууруулах ундаа, тамхийг гар дээрээс худалдан борлуулах, бага насны хүүхдэд согтууруулах ундаа худалдаалах зэрэг зөрчлийг цагдаагийн алба хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа илрүүллээ. Мөн нийслэл хотын хэмжээнд энэ оны 08 дугаар сарын 15-ны байдлаар иргэд, олон нийтээс 2295 дуудлага, гомдол мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.

Ярилцсанд баярлалаа.

Ээлжит бус чуулганы үеэр Б.Энх-Амгалан гишүүний бүрэн эрхийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ асуудал орж ирэх үү
Ээлжит бус чуулганы үеэр Б.Энх-Амгалан гишүүний бүрэн эрхийг ТҮДГЭЛЗҮҮЛЭХ асуудал орж ирэх үү
 
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
АМРАЛТЫН ӨДРИЙН МЭНД: Улаанбаатарт 18 хэм дулаан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.