Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулгыг ХОРЛОН СҮЙТГЭХ үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр шалгана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 13 секунд

Зүүнбаян-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам 2008-2019 он хүртэл баригдаагүй шалтгаан, алдагдсан боломжийг тооцож, шалгалтын баг оруулах Ерөнхий сайдын шийдвэрийн үргэлжлэл болгож өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар эл хэргийг шалгах ажлын хэсэг байгуулж, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахлахаар болсон.

Ингэхдээ төмөр замтай холбогдуулан Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шалгана гэсэн үг. Учир нь уг төмөр замын ажлыг эхлэхэд өргөн нарийн цариг ярьж гүйцэтгэлийн ажлыг нь зогсоосон. Түүнчлэн төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулсан гээд өнгөрсөн хугацаанд төмөр замтай холбоотой бүхий л ажил Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбогддог билээ.

Тэгвэл Засгийн газрын нэр дээрээс стратегийн төслүүдийг санаатайгаар гацааж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагуудад өргөдөл, гомдол өгөхөөр болжээ. Мөн 2008-2019 оны хооронд төмөр зам тавигдаагүй, гацсантай холбоотой алдагдсан боломжийг тооцож нэхэмжлэх аж.

Төмөр замын хэргийг шалгах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална
Төмөр замын хэргийг шалгах ажлын хэсгийг Х.Нямбаатар ахална
 
Ерөнхийлөгч Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх хууль бус үйлдлийг таслан зогсоож, арга хэмжээ авахыг анхааруулжээ