Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар албаныхан мэдээллээ. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан "Энэ жил улсын хэмжээнд 368.4 мянган га талбайд улаан буудай, 19.7 мянган га талбайд төмс, хүнсний ногоо, 51.2 мянган гад малын тэжээл, 116 мянган га талбайд тосны ургамал тариалаад байна. Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл ажилд зориулж 10 мянган тонн түлшийг хаврын тариалалтын үеийн ханшаар байлгахаар Засгийн газрын нөөц сангаас 6.5 тэрбум төгрөгийг гаргахаар шийдвэрлэлээ. Энэ татаасыг ургац хураалтын гүйцэтгэлээр нь олгоно" гэв.