Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МАН-ын засгийг шүүмжилсэн хүмүүийг хулгайч дээрэмчдээр заналхийлүүлж байна“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр МУГЖ Д.Сосорбарамын зуслангийн гадна талбайд нүүрээ багаар халхалсан 10 хүн жагссан тал дээр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Энэ талаар надад тодорхой мэдээлэл байхгүй байна. Гэхдээ энэ асуудалд нэг зүйлийг хариуцлагатай хэлж чадна. МАН-ын Засаг гарч ирсэнээс хойш нэг хачин үзэгдэл гарсан. Төр засгийг шүүмжилсэн хүмүүсийг хулгайч дээрэмчдээр заналхийлүүлдэг зүйл гарчихсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг уландаа гишгэдэг, хүний эрхийн эсрэг дуугардаг нөхдүүдийг хуулийн байгууллагууд нь өөгшүүлдэг байдал руу орчихсон.

Сүүлдээ хүний хувийн өмчийг дээрэмдэхийн тулд хүмүүсээр айлгадаг болох гэж байгаа юм байна. Үүнийг бид хэзээ ч дэмжихгүй. Хулгайч нь хуулийн дээр гарчихвал энэ улс өөдөлнө гэж байхгүй. Хууль зүйн сайд Х.Нямбаатар хүний эрхийг хамгаалах тал дээр нүдний цөцгий мэт явах ёстой" гэв.

Чех Улсад болсон өсвөрийн хийлчдийн тэмцээнд Монгол Улс анх удаа тэргүүн байр эзэлжээ
Чех Улсад болсон өсвөрийн хийлчдийн тэмцээнд Монгол Улс анх удаа тэргүүн байр эзэлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд