Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗГ: Төрийн ордны гадна жагссан ээжүүдийн шаардлагыг өнөөдөр хэлэлцэж, шийдвэр гаргана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний талаар,

-Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,

-Тавантолгой түлш ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ,

-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам засахад хөрөнгө гаргах тухай тогтоолын төсөл,

-Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийн хэрэгжилт зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.

Эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт Төрийн ордны гадна талбайд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд суулт зарласан. Ингэхдээ Ерөнхий сайд тэдний төлөөллийг хүлээн авч шаардлагатай зарим арга хэмжээг авна гэдгээ мэдэгдээд байсан юм. Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээг хэлэлцэж байгаа аж.

“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд оржээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн хэрэгжүүлж буй металлургийн цогцолбор барих төсөл зогсонги байдалд оржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд