Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мотоцикльчдод зориулж Сүхбаатарын талбайгаас Буянт-Ухаа цогцолбор хүртэл хүртэлх замыг хэсэгчлэн хаана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 25 секунд

“Талын салхи” олон улсын мото фестиваль өнөөдөр буюу зургадугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд 14.30 цагаас нээлтээ хийгээд байна. Уг арга хэмжээнд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхаасаа оролцож эхэлсэн түүхтэй. Тэгвэл энэ удаагийн арга хэмжээнд оролцох эсэх нь тодорхойгүй байна. Фестивальд оролцогчид “Буянт-Ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар явах учир эдгээр чиглэлд 12:00-14:00 цагийн хооронд хэсэгчилж зам хаах юм байна.

Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болох юм байна. Энэ удаагийн фестивалийг “Эрүүл хүн-Архигүй Монгол” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд орон нутгийн болон монгол туургатан улсуудын төлөөлөл 100 гаруй мотоцикл сонирхогчид оролцох юм.

Ташрамд дурдахад, уг арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд уг фестивалийг зохион байгуулж байгаа юм байна.

ЭХ СУРВАЛЖ: Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан төрийн албан хаагчдыг ЦАГДАН ХОРЬСОН
ЭХ СУРВАЛЖ: Хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан төрийн албан хаагчдыг ЦАГДАН ХОРЬСОН
 
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
ТАНИЛЦ: Улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.