Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүлчдээс УУЧЛАЛТ ХҮСЭЖ БАЙНА

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

Ажил үүргээ гүйцэтгэж явсан сэтгүүлч Г.Гэрэлмаагийн биед цагдаагийн алба хаагчид зүй бусаар халдсан хэрэг гарсан билээ. Уг асуудалтай холбогдуулан сэтгүүлч Г.Гэрэлмаа болон Сэтгүүлчдийн нэгдсэн холбооноос энэ сарын 10-нд мэдэгдэл хийсэн юм. Тэгвэл үүнээс өмнө цагдаагийн байгууллагаас мэдэгдэл хийх үеэрээ сэтгүүлчийн биед халдсан нь нотлогдвол буруутай этгээдэд хариуцлага тооцохоо мэдээлсэн юм. Тэгвэл өнөөдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаар дамжуулан нийт сэтгүүлчдээс уучлалт гуйлаа. Тэрбээр:

Нийт сэтгүүлчдээсээ уучлал хүсье.

Цагдаагийн алба хаагчийн гаргасан хууль бус үйлдлийн өмнөөс сэтгүүл зүйн салбарт ажиллаж буй нийт сэтгүүлчид, зураглаач та бүхнээсээ уучлал хүсэж байна. Миний бие ардчилсан нийгмийн гол тулгуур болсон сэтгүүл зүй, хэвлэн нийтлэх эрхийг цаг ямагт хүндэтгэн ажиллаж ирсэн. Цаашид ч хүндэтгэн, хамгаалах болно.

Цагдаагийн алба, алба хаагч нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг чандлан сахиж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн дээдэлж, хамгаалж, хүнлэг энэрэнгүй, ёс зүйтэй ажиллана гэсэн үг юм.

ХЗДХЯ болон Цагдаагийн байгууллагын удирдлагуудын зүгээс нийт цагдаагийн алба хаагчдын ёс зүй, мэргэжлийн харилцаа, хандлагыг хөгжүүлэх сургалт, судалгаа тасралтгүй зохион байгуулдаг. Энэ удаа ч мөн дээрх цогц арга хэмжээнүүдэд онцгой анхаарч ажиллах талаар холбогдох этгээдүүдэд үүрэг, чиглэл өгч байна.

Хүний эрхийг зөрчиж, сэтгүүлчидтэй зүй бус харьцсан, хууль бус үйлдэл гаргаж, өргөсөн тангаргаасаа няцсан алба хаагчид холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцох болно" хэмээжээ.

Нийслэлчүүдийг өнтэй өвөлжүүлэхийн тулд 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлжээ
Нийслэлчүүдийг өнтэй өвөлжүүлэхийн тулд 998 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.