Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ТОСК-ийн нэрийг барьж, “PARK VIEW” хотхонд 3 өрөө байранд оруулна гэж иргэдийг залилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 26 секунд

Иргэн С нь “Төрийн орон сууцны корпораци”-д нөлөө бүхий ажилтныг таньдаг, тус корпорациас зарласан хөнгөлөлттэй үнээр иргэдийг орон сууцжуулах хөтөлбөрт хамруулан, БЗД-ийн 26-р хороо “Парк Вью” хотхонд 3 өрөө байранд оруулж өгнө гэж иргэдийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, их хэмжээний мөнгө авч, залилсан гэх Мөрдөн байцаах албанд шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын явцад иргэн С нь “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК-тай огт холбоогүй бөгөөд байгууллагын нэрийг барьж, иргэдийн итгэлийг олж, удаа дараа залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогджээ.

Тиймээс ТОСК-оос иргэд энэ мэтчилэн байгууллагын нэр ашиглан, худал амлаж буй этгээдүүдэд итгэж, мөнгө өгч хохирохоос сэрэмжлүүлж байна.

Мөн “Төрийн орон сууцны корпораци” ТӨХХК нь бүртгэл болон орон сууцтай холбоотой мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа хүргэдэг бөгөөд ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд ТОСК-ийн байранд очиж уулзах, мөн 11-313898, 70113155 дугаарт хандаж, мэдээлэл авах, өгөх боломжтой юм байна.

Манай улсын тамирчид Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнээс 9 медаль хүртлээ
Манай улсын тамирчид Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээнээс 9 медаль хүртлээ
 
Өнгөрсөн оны тавдугаар сард  шүүхээс П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах захирамж гаргасныг хүчингүй болгож шийдвэрлэжээ
Өнгөрсөн оны тавдугаар сард шүүхээс П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах захирамж гаргасныг хүчингүй болгож шийдвэрлэжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.