Казахстан улсад Болат Турлыхановын нэрэмжит цомын тэмцээн зохион байгуулагдаж байгаа. Тус тэмцээнд манай улсаас 10 тамирчин оролцсон. Манай чөлөөт бөхийн тамирчид 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл нийт есөн медаль хүртжээ.
Тодруулбал, өчигдөр /2022.06.05/ эмэгтэйчүүдийн
- 68 кг-ын жинд 2021 оны Азийн аварга “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ З.Болортунгалаг мөнгө,
- 62 кг-д “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Гантуяа,
- 68 кг-д Азийн АШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл,
- 50 кг-ын жинд насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгө,
- 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга, "Хасу-Мегастарс" клубийн тамирчин ОУХМ Ц.Намуунцэцэг алт,
-"Токио-2020" олимпын наадам, "Нур-Султан-2019" ДАШТ-ийн хүрэл медальт "Женко" клубийн тамирчин ОУХМ Б.Болортуяа Алматыгийн дэвжээнээс алтан медаль тус тус хүртлээ.
Харин эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 23 хүртэлх насны төрөлд ДАШТ-ий хүрэл медальт, "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Б.Бямбадорж Казахстанаас мөнгөн медаль хүртсэн бол ДАШТ-ий хүрэл медальт, "Хилчин" спорт хорооны тамирчин ОУХМ М.Лхагвагэрэл Казахстанд 125 кг-ын жинд хүрэл, "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртсэн амжилттайгаар оролцлоо.