Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн төлөө сангийн дансанд зургаан тэрбум төгрөг байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 2 секунд

2020 онд Хүүхдийн төлөө сан байгуулагдаж байв. Өнөөдрийн байдлаар тус сангийн дансанд зургаан тэрбум төгрөг байна.

Ингэхдээ 2021 онд Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг баталсан. Журамд;

-Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих,

-Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах,

-Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэхэд зарцуулна гэж заажээ.

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө нь улсын төсөв, хандив тусламж, авто тээврийн хэрэгслийн сонирхол татахуйц улсын бүртгэлийн дугаар борлуулсны орлого, хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжсэн соёл, урлаг, спортын тоглолтын хандиваас бүрддэг байна.

НЗДТГ: Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тарааж, тусгай автобус бэлтгэнэ
НЗДТГ: Хүүхдийг төөрөхөөс сэргийлсэн бугуйвч тарааж, тусгай автобус бэлтгэнэ
 
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
“Гоёл-2025” наадмын “ТОП МОДЕЛЬ”-оор А.Хулан тодорчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.