Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Ариунзаяа: “Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд цугласан мөнгийг Засгийн газрын тусгай сангийн дансанд хүлээж авлаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

“Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагын дансанд цугласан мөнгийг Хүүхдийн төлөө сангийн дансанд албан ёсоор хүлээж авсныг ХНХ-ын сайд А.Ариунзаяа фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлжээ.

Тэрбээр "2,051,172,968 төгрөг “Хүүхдийн төлөө сан” Засгийн газрын тусгай сангийн дансанд шилжин орж ирлээ. “Хүүхдийн төлөө фонд” ТББ нь цаашид үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд “Хүүхдийн төлөө сан”-д бүх хандив, амлалтыг шилжүүлэв.

Батлагдсан хууль, тогтоомжийн дагуу зарцуулалт хийгдэх болно. Сангийн мөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, олон улс, тив дэлхийн соёл урлаг, спортын уралдаан, наадамд амжилт гаргасан хүүхдүүдийг урамшуулах болон олон улсын наадам, тэмцээнд оролцох бэлтгэл хангаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх чиглэлд зарцуулна" хэмээсэн юм.

БАЙНГЫН ХОРОО: Төсөв хэлэлцэнэ
БАЙНГЫН ХОРОО: Төсөв хэлэлцэнэ
 
О.Алтангэрэл: УИХ-ын даргын захирамжаар 2007 оны 27 дугаар тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдлаа
О.Алтангэрэл: УИХ-ын даргын захирамжаар 2007 оны 27 дугаар тогтоолын биелэлтэд санал дүгнэлт өгөх ажлын хэсэг байгуулагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.