Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Амгаланбаатар: С.Эрдэнэ бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн газрыг “дээрэмдэж“ барилга барьсан ЁС ЗҮЙГҮЙ ХҮН

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 14 секунд

Ардчилсан нам дотроо хоёр хуваагдсан энэ цаг үед “Шонхор таур” барилгыг С.Эрдэнэ зориулалтын бусаар ашиглаж байна гэж иргэн Б.Амгаланбаатар хэвлэлийн хурал хийлээ. Тэрбээр “Арчилсан нам байрлаж байсан “Шонхор таур” одоо “Централ оффис” гэсэн нэртэй болсон байна.

Энэ газрыг С.Эрдэнэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих төв барих зориулалтаар анх авсан.

Гэтэл 2014 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр ашиглалтанд орсон энэ барилга өнөөдөр хүртэл найман жилийн хугацаанд зориулалтаараа ашиглагдахгүй байна. Дээр нь С.Эрдэнэ гэдэг хүн өөрийгөө АН-ын дарга хэмээн өргөмжилсөн. Гэтэл Улсын Дээд Шүүхэд бүртгэлгүй.

Тэгсэн хэрнээ “Энэ бол АН-ын барилга” хэмээн нэрийдэж явна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бусад хүүхэд шиг гүйж харайгаад тоглож чадахгүй.

Тийм учраас төлөөлөл болгож энэ тэргэнцэрүүдийг авчирсан. С.Эрдэнэ энэ хүнд ямар ч ёс зүй алга. Тиймээс ийм хүмүүст дахин боломж бүү олгооч. Надад бүх баримт нь бий. Энэхүү барилгыг анх 2010 оны зургадугаар сарын 1-ны өдөр Нийслэлийн Газрын албанд хүсэлт өгсөн байдаг.

Гүйцэтгэх захирлаар С.Эрдэнэ өөрийн охин болох Э.Содгэрэл гарын үсэг зурсан.

Гэхдээ сургалтын төв барих нь хотын үзэмжинд муугаар нөлөөлөх учраас газраа солих хүсэлт өгсөн нь энэ байгаа юм. Тэгээд зүүн хойд талд байршлыг нь солиод Нийслэлийн Газрын албаны захирамжаар 330 кв талбайг 601 кв болгож 2010 онд авсныхаа дараа нь энэ барилгаа барьсан.

Энэ үед тухайн үед Э.Бат-үүл хотын дарга байсан.

Өнөөдөр С.Эрдэнэ, Бат-үүл хоёр хамт тэмцэж яваа энгийн хүмүүс биш. Ашиг сонирхол нэгтэй. Хамт нийлж газар авсан хүмүүс” гэлээ.

“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа
“МИНИЙ ГЭР БҮЛ АЮУЛГҮЙ АЖИЛЛАДАГ” гар зургийн уралдааны шилдгүүд шалгарлаа
 
Энэ сарыг дуустал  Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ сарыг дуустал Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.