Г.Дамдинням: АН-ынхан С.Эрдэнэ даргаа хүндэлдэггүй юм аа гэхэд УИХ өөрөө төр түшилцэж явсан хүнээ хүндэтгэн үзэх хэрэгтэй. Би энэ хүнтэй гар барьж, таарч явсангүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 7 секунд

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнийг Чикаго хот дахь дэд консулаар томилсон. Харин Чикаго дахь зарим Монгол иргэд түүнийг эсэргүүцэж гарын үсэг цуглуулж буй гэх мэдээлэл бий.

Дээрх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Шижир "С.Эрдэнэ дарга дэд консулаар очлоо гээд дөрвөн жил татвар төлөгчдийн мөнгөөр жаргаж байгаад л ирнэ. Сайн дураараа татгалзаж залуучуудад боломж олгох хэрэгтэй" гэх байр суурийг илэрхийлсэн.

Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Дамдинням "С.Эрдэнэ гэж хүнтэй гар барьж явсангүй. Таарч байсангүй. Монголын АРДЧИЛСАН НАМЫН дарга С.Эрдэнэ гэж хүн МАНай намын шат шатны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн эсрэг, АН-ын дотоод "новшролт"-ын эсрэг үзэж тарж өдий хүрсэн түүх бидний өмнө нээлттэй байна.

Сайн өрсөлдөгчийг хүндлэх нь улс төрийн зарчим юм даа. Монголын Ардчилсан нам үе үеийн дарга нараа хүндлэхээ байг гэхэд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага УИХ өөрөө гишүүн байсан Монгол төрийн бодлого, нууцыг атгалцаж явсан төрийн түшээ хүнээ хүндэтгэн үзэх ёстой. Төрийн хэрэг нийтэд хэлж болдог, болдоггүй олон учигтай. Монгол Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдлын эсрэг нэг ч хүн байдаггүй гэдэгт итгэхийг хүсдэг" гэж өөрийн твиттер хуудаснаа жиргэжээ.

П.МЯГМАРДОРЖ: Доналд Трампын шийдвэр Хятадаар дамжиж Монголын экспортод хүндрэл үүсгэж болзошгүй
П.МЯГМАРДОРЖ: Доналд Трампын шийдвэр Хятадаар дамжиж Монголын экспортод хүндрэл үүсгэж болзошгүй
 
МЕТРО ХОТ: Цагаан сарын ХОЁР ӨДРИЙН  амралтыг иргэд СУНГАХ хүсэлтэй байна
МЕТРО ХОТ: Цагаан сарын ХОЁР ӨДРИЙН амралтыг иргэд СУНГАХ хүсэлтэй байна
Сэтгэгдэл (9)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!