Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх асан Д.Амгаланбаатар: Хилийн зурваст газар олгосон гэх асуудал нь нэг хүний биш, ЗГ-ын шийдвэр. Хувийн компанид шууд олгоогүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 28 секунд

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өнгөрсөн лхагва гарагт "Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар сүүлийн хуралдаанаараа буюу огцрохоосоо 4 хоногийн өмнө Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн ЗГ үндэсний аюулгүй байдалд хор учирхуйц шийдвэр гаргаж, улсынхаа хилийг зарж идсэн байна гэх дүгнэлт хийж байна" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Тэгвэл уг асуудалд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх асан Д.Амгаланбаатар "Сүүлийн өдрүүдэд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хилийн зурвас газарт хууль бус шийдвэр гаргасан гэх агуулгатай мэдэгдэл гарч, олон нийтийн дунд маргаан үүсээд байна.

Гэхдээ асуудлыг бодит баримтад тулгуурлан тайлбарлах нь зүйтэй.

  • Тухайн шийдвэр нь нэг хүний бие даасан шийдвэр биш, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдсан асуудал.

Засгийн газрын хуралдаанд орох бүх асуудлыг тухайн үед бүх сайд нараас санал авч, ХЗДХЯ, СЯ-наас зөвшөөрөл авч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ) хянаж, хууль, журмын хүрээнд бэлтгэдэг тогтолцоотой.

  • Тухайн үед Засгийн газрын хуралдаанд бусад сайд нар зарчмын зөрүүтэй санал гаргаагүй бол хэлэлцэхгүйгээр батлаад явдаг. Тухайн үеийн Засгийн газарт ажиллаж байсан зарим сайд нар одоогийн Засгийн газарт ч ажиллаж байна.
  • Хилийн зурвас газрыг хувийн компанид шууд олгосон асуудал байхгүй. Боомтын сэргэлтийн хүрээнд, экспортын хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор Үндэсний хороонд эрх олгосон асуудал байсан.
  • Монгол Улс бол экспортод түшиглэсэн эдийн засагтай улс. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх нь стратегийн зайлшгүй шаардлага. Асуудлыг нэг хүний нэр дээр улс төржүүлэн тайлбарлахын оронд тухайн үеийн шийдвэрийн зорилго, эдийн засгийн үндэслэл, институцийн хариуцлагын хүрээнд авч үзэх нь бодитой байр суурь юм. Боомтоо хөгжүүлэхгүйгээр экспортоо нэмэгдүүлэх боломжгүй. Экспорт нэмэгдэхгүйгээр эдийн засаг тэлэх боломжгүй.

Харин уг асуудлыг хууль зөрчсөн гэж үзэж байгаа бол түүнийг хуулийн байгууллагаар шалгуулж, баримтаар тогтоох ёстой. Засгийн газрын хуралдааны дараа хэвлэлийн бага хурал дээр тодорхой хүнийг үндэслэлгүйгээр буруутгаж, гэмт хэрэгтэн мэтээр олон нийтэд зарлах нь хууль дээдлэх зарчимд нийцэхгүй. Аливаа хэн ч гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоодог.

Институцийн маргааныг улс төрийн мэдэгдлээр шийдэх ёсгүй.

Асуудал байвал — шалгуул.

Баримт байвал — ил болго.

Харин үндэслэлгүйгээр нэр хүндэд халдах нь өөрөө хууль, шударга ёсны зарчимд харш.

Иймээс асуудлыг улстөржилгүй, баримтад тулгуурлан, тогтолцооны хүрээнд дүгнэх нь зүйтэй гэж үзэж байна" гэжээ.

Ч.Санжаадамба аваргад сарын шинийн босгон дээр Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртээнэ
Ч.Санжаадамба аваргад сарын шинийн босгон дээр Монгол Улсын гавъяат тамирчин цол хүртээнэ
 
11 аймгийн 56 сум цагаан зудтай байна
11 аймгийн 56 сум цагаан зудтай байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!