Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын чуулганы хуралдааны үеэр хүнсний аюулгүй байдалтай холбоотой мэдээлэл хийлээ. Тэрбээр "Монгол Улс үеийн үед хүнсний дотоодын хэрэгцээгээ хангаж ирсэн. Гэвч даяаршлын эрэн зуунд өөрийн гарыг бус хүний гарыг харж суудаг боллоо.
Үгүй ядаж л өндөг, тахианы мах, зарим төрлийн нарийн ногоо, бүр давсаа хүртэл импортоор авч байна" хэмээн шүүмжлэлтэй хандав.
Энэ талаар “Бид алийн болгон хүний гар харж амьдрах юм бэ. Тиймээс УИХ, Засгийн газрыг өндөр хариуцлагатай ажиллахыг сануулж байна. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө эх орондоо үйлдвэрлэсэн хүнсний болон бараа бүтээгдэхүүнийг худалдан авдаг эх оронч хэрэглэгч байхыг ард түмэндээ уриалж байна.
Өрх бүрээрээ хүнс үйлдвэрлэгч, эх орноороо хүнс экспортлогч болохын төлөө аард түмнээрээ нэгдэн нийлж хамтран зүтгэцгээе хэмээгээд УИХ-ын гишүүдэд хандан “Эрхэм нөхөд сэтгэл гаргаж ажлаа хийцгээ” гэж хатуухан сануулга өглөө.