Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Оюунцэцэг: Хэвлэлээр шүүгчид нөлөөлөх зүй бус үйлдлүүд гарч байгаа учир Н.Түвшинбаярын шүүх хурлыг хойшлуулсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 49 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшилсон. Энэ удаад уг хэргийн илтгэгч шүүгч Д.Доржсүрэн хэрэгт оролцохоос татгалзсанаар хурлыг дахин хойшлуулав. Тиймээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин өөр шүүгчид хуваарилна. Үүний дараа шүүх хурлыг товлох аж.

Энэ талаар Баянгол, Хан-Уул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Оюунцэцэгээс тодрууллаа.

-Шүүх хурлын процессын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Энэ сарын 12-нд буюу өнөөдөр Н.Түвшинбаярт холбогдох шүүх хуралдаан эхэлсэн. Гэвч дагалдагч шүүгчээс уг хэрэгт шүүгчээр оролцохоос татгалзах хүсэлт гаргасан. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүгчийн хүсэлтийг хүлээн авч, Н.Түвшинбаярын хэргийг дахин хуваарилахаар болсон.

-Ямар учраас уг хэргээс татгалзсан юм болоо?

-Цахим хэрэгсэл болон хэвлэлээр тухайн шүүгчид нөлөөлөх мэдээлэл их гарсан. Тиймээс ШЕЗ-өөс шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзээд цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байгаа.

-Яг ямар учраас ингэж үзсэн юм бол?

-Цахим сүлжээгээр болон хэвлэлээр шүүгчийн одоогийн хэрэг болон өмнө нь ажиллаж байсан албан тушаалтай нь холбогдуулан нөлөөлөхийг оролдсон. Шүүгчид нөлөөлөх зүй бус үйлдлүүд гарч байгаа учир Н.Түвшинбаярын шүүх хурлыг хойшлуулсан. Гэхдээ Н.Түвшинбаярын талаас биш. Цахим сүлжээ болон хэвлэлээр шүүгчид нөлөөлөх мэдээллүүд гарч байна.

-Дараагийн шүүх хурлыг хэзээ товлох вэ?

Хуралдааны товыг шинээр томилогдсон бүрэлдэхүүн товлоно.

Ч.Өнөрбаяр: УИХ дахь АН-ын бүлэг намын зарчимд захирагдаж ажиллах ёстой
Ч.Өнөрбаяр: УИХ дахь АН-ын бүлэг намын зарчимд захирагдаж ажиллах ёстой
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.