Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Түвшинбаярын хэргийг дахин өөр шүүгчид ХУВААРИЛНА

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 5 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо. Энэ удаад уг хэргийн илтгэгч шүүгч Д.Доржсүрэн хэрэгт оролцохоос татгалзсанаар хурлыг дахин хойшлуулав. Тиймээс Н.Түвшинбаярт холбогдох хэргийг дахин өөр шүүгчид хуваарилна. Үүний дараа шүүх хурлыг товлох аж.

Үүнтэй холбоотой Н.Түвшинбаярын өмгөөлөгч Л.Данзанноровын тайлбарыг энд дарж уншина уу.

Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байна.

Өмгөөлөгч Л.Данзанноров: Н.Түвшинбаяр шүүгчид нөлөөлөх оролдлого хийгээгүй, хийх ч үгүй
Өмгөөлөгч Л.Данзанноров: Н.Түвшинбаяр шүүгчид нөлөөлөх оролдлого хийгээгүй, хийх ч үгүй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ