Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: Н.Түвшинбаярт 16 жилийн ХОРИХ ЯЛ оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 52 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар түүнд 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Тодруулбал, түүнийг Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан хэрэгт буруутгалаа.

Тэрбээр шүүх хурлын үеэр "Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хийж болохгүй үйлдэл хийсэн гэдгээ мэдэж байгаа. Миний найз надтай хүүхэд ахуй наснаасаа хамтдаа хүсэл мөрөөдлөө ярьж, өнөөдрийн миний амжилт бүхэнд миний найз салшгүй холбоотой явсан. Найзынхаа амь насанд хүрчихнэ гэж огт бодоогүй явсан. Монголын ард түмэн, миний найзыг дэмждэг байсан маш олон хүн байгаа. Бүгдээс нь уучлалт хүсэж байна.

Та бүхэн уучлаарай. Би энэ хэрэгт маш их харамч, гэмшиж байна. Гэм буруугаа ойлгож байгаа. Цаашид үр хүүхэд болон гэр бүлд нь боломж олговол найзынхаа гэр бүлд насан туршдаа тус дэм болохын төлөө зүтгэх болно гэдгээ хэлье. Мөн аав ээж, гурван дүү, хамаатан саднаас нь уучлал хүсч байна. Эл хэрэгт холбогдож өчигдөр орж ирсэн гэрч болон бусад хүмүүсээс уучлал хүсч байна. Энэ бүгдэд зөвхөн би буруутай. Хуулийн өмнө хариуцлага хүлээхээ ойлгож байгаа. Эрхэм шүүгч өмгөөлөгчийн маань хэлснийг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье" гэсэн билээ.

Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ял оноох санал гаргалаа
Н.Түвшинбаярт 19 жилийн хорих ял оноох санал гаргалаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2024 оны эцэс гэхэд 1 сая жуулчин хүлээж авахаар зорьж ажиллахыг ААН-үүдэд уриалав
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.