Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч Л.Данзанноров: Н.Түвшинбаяр шүүгчид нөлөөлөх оролдлого хийгээгүй, хийх ч үгүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаад буй Олимпын аварга Н.Түвшинбаярын шүүх хурал 09.30 цагаас эхэлсэн боловч дахин хойшилсон. Учир нь тус хэргийн шүүгчээр оролцох байсан Д.Доржсүрэн өөрийн хүсэлтээр уг хэрэгт шүүгчээр оролцохоос татгалзсан байна. Хүсэлтийг бусад шүүгч нар хүлээн авснаар хэргийг дахин өөр шүүгчид хуваарилж, дараагийн шүүх хурлыг товлохоор болсон байна.

Энэ талаар түүний өмгөөлөгч Л.Данзанноровоос тодрууллаа.

-Дараагийн шүүх хурлыг хэзээ товлосон бэ?

-Илтгэгч шүүгч уг хэрэгт шүүгчээр оролцохоос татгалзсанаар хуралдаан хойшилж байна. Хэргийг дахин хуваарилж, дараагийн шүүх хурлын товыг гаргана.

-Н.Түвшинбаярыг шүүгчид нөлөөлөхийг завдсан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Н.Түвшинбаяр шүүгчид нөлөөлөхийг завдсан асуудал огт байхгүй. Завдах ч үгүй. Хохирогч, шүүгдэгчдийн аль аль нь тийм асуудал гаргаагүй. ШЕЗ-өөс гаргасан мэдээлэл нь энэ хэрэгтэй огт холбоогүй юм гэдэг нь сая шүүх хурлын үеэр бас яригдсан. Тэгэхээр буруу мэдээлэл цацагдаад байна.

-Энэ удаагийн шүүх хуралд 10 гэрч оролцуулахаар болсон. Ирсэн үү?

-Ес нь ирлээ.

Д.Доржсүрэн шүүгчээр оролцохоос татгалзсанаар Н.Түвшинбаярын шүүх хурал дахин хойшиллоо
Д.Доржсүрэн шүүгчээр оролцохоос татгалзсанаар Н.Түвшинбаярын шүүх хурал дахин хойшиллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд