Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Санчирбал: Эмчилгээний 2 тэрбум гаруй төгрөг БНСУ-ын эмнэлгийн данс руу орсон. Хохирогч Б.Нандинцэцэгийн данс руу ороогүй

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 2 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал дөнгөж сая дууслаа. Хуралдаанаар түүнд 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч Э.Энхбатын ар гэрийнхний өмгөөлөгч О.Санчирбал: "Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд зөв, буруу гэж санаа дэвшүүлэхэд арай эрт байна. Шүүхийн шийдвэр тогтоол бичгийн хэлбэрээр буюу хуулийн дагуу 15 хоногийн дотор гарна. Энэ тогтоолыг гардаж авсны дараа гомдол гаргах эсэхээ шийдвэрлэнэ.

Гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон дээр хэн ч асуудал яриагүй. Үүнээс улбаалж хор уршиг учирсан. Тухайн үйл явдал 2021 оны 4 дүгээр сараас мөн оны 12 сар хүртэлх хугацаанд бие сэтгэлийн хохирол, зовуурь үүссэн. Энэ 8 сар гаруйн хугацаанд БНСУ-д эмчилгээ хийлгэсэн. Ингэхэд 2 тэрбум 500 орчим сая төгрөгийн эмчилгээний зардал гарсан. Шүүгдэгчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад төлбөр төлж байсан. Энэ төлбөр нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нандинцэцэгийн данс руу орсон баримт байхгүй.

Зөвхөн БНСУ-д эмчилгээ хийлгэж байсан эмнэлгүүдийн данс руу шилжсэн. Мөн оршуулгын зардалд 85 орчим сая төгрөг гарсан. Хохирогчийн ар гэрийнхний зүгээс 300 орчим сая төгрөгийг өөрсдийн зүгээс гаргаж, эмчилгээнд төлсөн. Эдгээр төлбөрийг шүүгдэгчийн зүгээс нөхөн төлж байгаа юм.

Хоёр үл хөдлөх хөрөнгө шилжүүлж өгөхөөр яригдаж байна. Энэ бол хохирогчийн ар гэрийнхний зүгээс гаргасан санал биш. Шүүгдэгчийн зүгээс дээрх хоёр үл хөдлөх хөрөнгийг шилжүүлж өгөхөд бэлэн байна гэсэн" хэмээлээ.

ХБИ-ийг тусгайлсан ажлын байраар ханган ажиллах санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулжээ
ХБИ-ийг тусгайлсан ажлын байраар ханган ажиллах санхүүгийн дэмжлэгийн гэрээг байгуулжээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.