Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өмгөөлөгч Л.Данзанноров: Хохирогчийн эхнэр гурван хүүхдийн сургалтын төлбөр нэхэмжилсэн гэвэл өрөөсгөл болно. Н.Түвшинбаяр төлнө, анхаарна гэдгээ илэрхийлсэн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 38 секунд

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох шүүх хурал хоёр өдрийн турш үргэлжилж. Улмаар түүнд 16 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн талаар түүний өмгөөлөгч Л.Данзанноровоос тодрууллаа.

-Шүүх шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэрийг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Шүүх хуралдаад гэм буруутайд тооцлоо. Н.Түвшинбаярын тухайд анхнаасаа гэм буруутай эсэхэд маргаагүй. Мэдүүлэг өгсөн эхний өдрөөсөө л "Миний буруутай үйл ажиллагаа, би ийм үр дагавар гаргачихлаа" гэж зөвшөөрч байсан.

-Давж заалдах уу?

-Ялтай санал нийлэх үү, үгүй юу гэдгээс илүү шүүхийн гаргасан шийдвэрийн үндэслэлийн асуудал л яригдана. Одоогоор энэ нь зөв, буруу гэдэг зүйлийг хэлэхэд эрт байна. Шүүх 15 хоногтоо шийдвэрээ бичгээр гаргана. Бичгээр гаргахдаа ял оногдуулсан үндэслэлээ тусгадаг. Үүнийг харж байж шийднэ.

-Н.Түвшинбаяртай уулзсан уу. Сэтгэл санаа нь хэр байна?

-Тухтай уулзсангүй. Сэтгэл санааны хувьд амаргүй байна. Та бүхэн нээлттэй шүүх хурлаар тодорхой мэдээллүүдийг авсан байх.

-Шүүхийн шийдвэрийг гардан авсны дараа давж заалдах эсэхээ шийдэх нь гэж ойлгож болох уу?

-Тийм. Тогтоол дээр нарийн үндэслэлүүдээ тайлбарласан, дурьдсан байх ёстой.

-Хохирогчийн тал шүүгдэгчийн талаас нэмж зардал авах бол иргэний шүүхээр явна гээл шүүхээс хэлчихлээ. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Хурлын үеэр тодорхой ярьсан. Мэдээж хохирогч тал хүнээ алдчихсан маш хэцүү байгаа. Эмчилгээний зардал, хохирогчид учирсан хохирлыг төлөх асуудалд Н.Түвшинбаярын хувьд анхнаасаа чармайлттай байсан. Хохирлын асуудлыг иргэд ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Гарсан зардлын дийлэнх хэсэг шууд эмчилгээний байгууллага руу шилжиж байсан. Тодруулбал, БНСУ-ын эмнэлэг, энд эмчлэгдсэн эмнэлэг зэрэг.

Тэгэхээр хохирогч Б.Нандинцэцэг энэ хэмжээний мөнгийг авчихлаа гэсэн хандлага олон нийтэд энэ бол буруу шүү. Эмчилгээний зардлын 2 тэрбум гаруй нь эмнэлэг рүү шууд шилжсэн. Н.Түвшинбаярын хувьд болон ард түмний хувьд ч Э.Энхбат начныг босоод ирчихээсэй гэсэн сэтгэл зүрхтэй байсан. Энэ үүднээсээ эмчилгээний зардалд маш их анхаарал тавьж байсан.

Иймээс тодорхой төлбөрүүдийг шууд эмнэлэг рүү шилжүүлж байсан. Өөр бусад зардлуудыг ч тусад нь тооцоод бүрэн төлсөн.

-Хохирогч Э.Энхбат агсны гэргий Б.Нандинцэцэг Н.Түвшинбаяраас гурван хүүхдээ 18 нас хүртэл нь сургах сургалтын төлбөр 70 гаруй сая төгрөг нэхэмжилсэн гээд байна. Энэ хэр бодитой вэ?

-Нэхэмжилсэн гэж шууд хэлэхэд өрөөсгөл болно. Ер нь ийм хэмжээний зардал жилд гардаг гэж хэлсэн. Үүнтэй холбоотой хохирол зардлыг Н.Түвшинбаяр "Цаашид төлнө. Анхаарна. Өөрийн зүгээс харах анхаарах ямар боломж байна. Тэр боломжоороо хандана" гэдгээ илэрхийлсэн.

Түүнээс хохирогч нэхээд, тэрийг нь аваад байсан зүйл байхгүй.

Тоглоомын талбайд бие засаж, архидан согтуурсан эмэгтэйчүүдэд ТОРГОХ шийтгэл оногдуулжээ
Тоглоомын талбайд бие засаж, архидан согтуурсан эмэгтэйчүүдэд ТОРГОХ шийтгэл оногдуулжээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.