Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Доржсүрэн шүүгчээр оролцохоос татгалзсанаар Н.Түвшинбаярын шүүх хурал дахин хойшиллоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 7 секунд

Бусдын амь насанд хүрсэн хэрэгт буруутгагдаад буй Олимпын аварга Н.Түвшинбаярын шүүх хурал 09.30 цагаас эхэлсэн боловч дахин хойшиллоо. Учир нь тус хэргийн шүүгчээр оролцох байсан Д.Доржсүрэн өөрийн хүсэлтээр уг хэрэгт шүүгчээр оролцохоос татгалзсан байна. Хүсэлтийг бусад шүүгч нар хүлээн авснаар хэргийг дахин өөр шүүгчид хуваарилж, дараагийн шүүх хурлыг товлохоор болсон байна.

Сануулахад, Прокуророос Н.Түвшинбаярыг согтуурсан үедээ Улсын начин Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, тархинд нь хавсарсан, олон хүнд гэмтлүүд учруулан хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Н.Түвшинбаяр өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа.

СЗХ: “Бэлтэс Мөрөн“ ХХК-ийн үйл ажиллагааг мөнгө угаалтын нэг хэлбэр байж болзошгүй гэж үзсэн
СЗХ: “Бэлтэс Мөрөн“ ХХК-ийн үйл ажиллагааг мөнгө угаалтын нэг хэлбэр байж болзошгүй гэж үзсэн
 
Чанаргүй зээл сүүлийн 15 жил байгаагүйгээр буурч, 5 банк 530 тэрбумын ногдол ашиг хуваарилна
Чанаргүй зээл сүүлийн 15 жил байгаагүйгээр буурч, 5 банк 530 тэрбумын ногдол ашиг хуваарилна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.