Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЗХ: “Бэлтэс Мөрөн“ ХХК-ийн үйл ажиллагааг мөнгө угаалтын нэг хэлбэр байж болзошгүй гэж үзсэн

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 7 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр Хөвсгөлд үйл ажиллагаа явуулж буй "Бэлтэс Мөрөн" ХХК-ны талаар СЗХ-ноос мэдээлэл өгөв. СХЗ-ны дарга Д.Баярсайхан "Хөвсгөл аймгийн "Бэлтэс Мөрөн" ХХК-тай холбоотой асуудал өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлсэн. Тухайн үед СЗХ-ноос хэрэг нээгээд явсан. Тухайн үед прокурорын байгууллага "СЗХ-ны тусгай зөвшөөрөл бүхий этгээд биш байна. Тиймээс цагдаагийн байгууллагад шилжүүлэх ёстой" гэсэн. Энэ дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. СЗХ-ны зүгээс орон нутаг дахь төлөөлөгчтэй хамтарч ажиллаад энэ үйл ажиллагааг мөнгө угаалтын бас нэг хэлбэр байж болзошгүй. Залилан байж болзошгүй гээд зөвлөмж өгөөд ажиллаж байгаа" гэлээ.

ШУУД: Х.Баттулгыг тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж Ерөнхийлөгчид хандана
ШУУД: Х.Баттулгыг тусгаар тогтнолын эсрэг үйл ажиллагаа явуулсан гэж Ерөнхийлөгчид хандана
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд