Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангасан албан татвар төлөгчийн, албан татвар суутган төлөгчтэй хийсэн худалдан авалтад төлсөн албан татварын 2 хувийг улиралд нэг удаа буцаан олгодог билээ.
Тэгвэл 2022 оны эхний улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дуусжээ. Энэ улиралд 1.136.755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.
Эргэн сануулахад, НАМЗХ-ны ээлжит бус Их хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч буй маш олон айл байна. Энэ мөнгөөр амьдрал ахуйгаа авч явдаг хүмүүс ч байгаа. Тэд НӨАТ-ын буцаан олголтыг хүлээж байдаг. Тиймээс нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэдгийг хэлсэн.
Тэгвэл Н.Учрал гишүүний хэлснээр Монголчуудын дийлэнх хувь нь улиралд 20.000 төгрөгөөр амьдардаг аж. Тодруулбал, энэ улиралд нэг сая /1.000.000/ төгрөг болон түүнээс дээш төгрөгийн буцаан олголт авсан 3268 иргэн байгаа бол 20 хүртэлх /20.000/ мянган төгрөг авсан 453.591 иргэн байгаа юм.