Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Мөнх-Оргил: Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр 27 аргаар мөрдөн шалгах боломжтой

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 51 секунд

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Уг санал дүгнэлтийг одоо ХЗБХ, ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах аж.

Гаргасан шийдвэрийнхээ талаар УИХ-ын гишүүн, Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил мэдээлэл өглөө. Тэрбээр "Прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь гэм буруутайг нь тогтоосон гэсэн үг биш. "Мөрдөн байцаах ажиллагаа явж байна. Цаашаа үргэлжлүүлэн шалгах хэрэгтэй байна. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч" гэсэн хүсэлт л өгсөн гэсэн үг. ЭБШХ-аар мөрдөн байцаагч бие дааж 13 төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Прокурорын зөвшөөрөлтэй 18. Нийлээд 31 төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Энэ үйл ажиллагааны 4 төрөл нь л УИХ-ын гишүүнд үйлчилдэггүй, бусад 27 аргаар УИХ-ын гишүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болж байгаа.

Тус дөрвийг нь тайлбарлавал,

-Албадан саатуулдаггүй

-Цагдан хорьдоггүй

-Шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулдаггүй

-Гэрт нь, биед нь, албан тасалгаа, машинд нь нэгжлэг хийдэггүй. Үүнээс бусад 27 аргаар УИХ-ын гишүүнийг шалгаж болдог.

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаад, гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй. Бусад 27 аргаараа шалгах боломжтой юм байна гэж үзсэн" гэлээ.

Н.Түвшинбаярын шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд товлон 10 гэрчийг оролцуулахаар болжээ
Н.Түвшинбаярын шүүх хурлыг тавдугаар сарын 12-нд товлон 10 гэрчийг оролцуулахаар болжээ
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.