Энэ мэдээ хуучирсан буюу 2024/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээр Ж.Ганбаатарын оронд Ц.Сандаг-Очирыг оруулахаар дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр /2024.11.05/-ийн хуралдаанд байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Номинчимэг хийв. Уг тогтоолоор Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Ажлын хэсэг сонсголын зохион байгуулалтын асуудлыг Дэгийн хуулиар нарийвчлан зохицуулсан учраас журмаар зохицуулах шаардлагагүй, байнгын хороо, дэд хороонд тулгуурлаж сонсголыг хийж байх, сонсголын хугацаа тоолох, тодорхойлолтыг илүү боловсронгуй болгох техникийн шинж чанартай зүйлийг Дэгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар шийдэх нь зүйтэй гэж үзжээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарын оронд Ц.Сандаг-Очир гишүүнийг оруулахаар МАН-ын бүлгээс хүсэлт ирснийг дэмжлээ. Түүнчлэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын гишүүн О.Номинчимэг асуулт асуув.

Б.Лхагважав: Төсөв энэ чигээрээ батлагдвал Ерөнхий сайдыг огцруулна
Б.Лхагважав: Төсөв энэ чигээрээ батлагдвал Ерөнхий сайдыг огцруулна
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа