Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Шалгуулах хүсэлтээ бид өөрсдөө өгч, яллагдагчаар татах тогтоолтой танилцсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас тодрууллаа.

-Таны бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УЕПГ-аас гаргалаа. Уг асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Шалгуулах хүсэлтээ бид өөрсдөө гаргаж өгсөн. Шалгалт үргэлжилж байна. Даваа гаригт яллагдагчаар татах тогтоолтой танилцсан. Улмаар уг асуудалд тайлбараа өгнө. Хууль хяналтын байгууллагад хүндэтгэлтэй хандана.

-Яг ямар зүйл ангиар буруутгаж байгаа вэ?

-Буруутгаж байгаа зүйл анги нь төрийн өндөр албан тушаалтантай холбоотой зүйл анги. Тэгэхээр би чинь 2020 оны зургаадугаар сараас өмнө төрд огт ажиллаж үзээгүй хүн.

-Та төрд ажиллаж байгаагүй гэж байна. Гэтэл тухайн үед Хөгжлийн банкны захирлаар Г.Амартүвшин гишүүн ажиллаж байсан нь хардлага төрүүлээд байгаа?

-Тийм боломж байхгүй. ТУЗ, зээлийн хороо шийдвэрлэдэг.

УБЕГ Т.Ганболдын гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудалд 12:00 цагт мэдээлэл хийнэ
УБЕГ Т.Ганболдын гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгосон гэх асуудалд 12:00 цагт мэдээлэл хийнэ
 
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцохоор Москва хотноо хүрэлцэн очлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.