Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид өчигдөр /2022.04.26/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг Т.Ганболд УБЕГ-аар устгуулсан гэх мэдээллийг нийтэлсэн. Тэгвэл эл асуудлаар өнөөдөр 12:00 цагт УБЕГ-аас нэгдсэн байдлаар мэдээлэл хийхээр болжээ.
Сануулахад, түүний эхнэр Х.Янжингаажид "Ганболдоос салах өргөдлөө өгмөгц тэрээр уурсч өс санан Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, түүний архив, ТҮЦ машины лавлагаанаас бид хоёрын 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг устгуулсан байсан" гэсэн байдаг.