Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Орон нутгийн сонгуультай холбогдуулан наймдугаар сарын 12-ноос иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Ирэх 10 дугаар сард болон Орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэдийн шилжин суурьших хөдөлгөөнийг түр хугацаанд зогсоох болсон талаар УБЕГ-аас анхааруулж байна.

Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт "Иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ" гэж заасны дагуу иргэний шилжилт хөдөлгөөн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн зогсоохоор болжээ.

Засгийн газар хуралдаж, Ерөнхий сайд шинээр томилогдсон сайдуудад үүрэг чиглэл өгчээ
Засгийн газар хуралдаж, Ерөнхий сайд шинээр томилогдсон сайдуудад үүрэг чиглэл өгчээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/07/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.