“Аюуд ХХК”, “Хуашин констракшн Монгол ХХК”-ний хөрөнгийг Улсын бүртгэлийн байгууллагатай хамтраад өөрийн эзэмшилдээ хууль бус аргаар авсан гэх асуудал үүссэн. Энэ талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, тайлбар өглөө. Тодруулбал тэрбээр, хоёр компанийн хооронд үүссэн маргаантай асуудал шалгагдаж байгаа учраас манай байгууллага нууцыг хадгалах үүрэгтэй. “Аюуд ХХК”, “Хуашин констракшн Монгол ХХК” хоёр компани 2015 оны өмчийнхөө хувийг шилжүүлсэн хэлцэл дээр зөвшилцөлд хүрч чадахгүй Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын буруутай ажиллагаа мэтээр олон нийтийн сүлжээнд мэдээлж, нийгмийг талцуулж байна. Энэ сарын 15-ны өдөр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас дэмжлэг хүссэн бичиг явуулсан. Үүний хариуд асуудлыг шалгаж сайдад танилцуулах үүрэг өгсөн.
Ирэх долоо хоногт сонсох ажиллагаа явуулна. Сонсголд холбогдох албаны хүмүүс оролцож, нотлох баримтыг дэлгэх болно. Сэтгүүлч М.Батбилэг, С.Будрагчаа болон хэлцэлд гарын үсэг зурсан "Хуашн" ХХК-ийн захирал н.Жандун, "Аюуд" ХХК-ийн захирал н.Бат-Эрдэнэ нарыг сонсголд оролцуулна" гэлээ.