Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шаварт унасан үхэр гаргах гэж байгаад УСАНД ОСОЛДОЖ, амиа алджээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Шаварт унасан үхэр гаргах гэж байгаад амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Энэ сарын 24-ний өдрийн 21.40 цагийн орчим 3 хүн шаварт унасан үхэр гаргах гэж байгаад тус сумын харьяат малчин Ж морьтойгоо тогтоол усанд осолдсон тухай дуудлага 21:55 цагт онцгой байдлын албанд иржээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарынгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиж, малчин Ж /54 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг эхлүүлж, энэ сарын 25-ны өдрийн 08:18 цагт тухайн малчны унаж явсан морийг тогтоол ус /эргээс 15 метрт/-наас олсон. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид тухайн хүний цогцсыг 3 метр /эргээс 5 метрт/-ийн гүнээс олж, тус сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

Мэндчилгээ
Мэндчилгээ
 
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
“Монгол цагаан сар” үзэсгэлэн худалдаа болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.