Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар С.Мөнхчулууныг томилох шийдвэр гарчээ.
С.Мөнхчулуун нь 1979 онд төрсөн. 1997-2001 онд Техникийн их сургуулийг механик инженер, 2011- 2013 Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
Тэрэээр, 2009- 2010 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Бүртгэлийн мэргэжилтэн, 2010- 2012 Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын хэлтсийн дарга, 2012- 2016 Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан.