Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амь насыг хохироон, хэргийн газраас зугатжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст энэ оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр бусдын амь нас хохирсонтой холбоотой дуудлага мэдээлэл иржээ. Хэргийн газрын шалгалтаар тус дүүргийн 31 дүгээр хороонд иргэн Э-ийн гэрт иргэн Б, С, Э нар нь архи согтууруулах ундаа хэрэглэж улмаар иргэн Э, С нар нь хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсан нь тогтоогджээ. Ингэхдээ иргэн С нь иргэн Э-ийн толгойн тус газарт цохиж амь насыг нь хохироон хэргийн газраас зугтаасан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Сэжигтэн С-ийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс дайчлан баривчилсан ба одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Маргааш Улаанбаатарт 8 хэм дулаан
Маргааш Улаанбаатарт 8 хэм дулаан
 
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Physical Asia шоуны оролцогч Ким Мин Жэ өнөөдөр шөнө манай улсад ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.