Монгол, Киргизийн Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны IV хуралдаан боллоо. Уулзалтад Киргизийн хөнгөн үйлдвэрийн салбарын бизнесийн төлөөлөл оролцлоо. Тэд Монгол Улс дахь хөнгөн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын ноос, ноолууран түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, Евразийн зах зэээлд борлуулах хамтарсан үйлдвэр байгуулах зорилготой байгаагаа илэрхийллээ.
Мөн манай улсад бараа, бүтээгдэхүүнээ экспортолж, хамтын ажиллагааг өрнүүлэхээ илэрхийлжээ. Хоёр улс ХАА, хөнгөн үйлдвэрлэл, аялал жуулчалын салбарт хамтран ажиллахаар боллоо. Мөн бүс нутгийн хэмжээнд Улаанбаатар- Бишкек хот хооронд хамтын шууд харилцаа тогтоохоор шийдвэрлэлээ.
Киргиз улсаас ХАА-н салбарт, ялангуяа жимс, жимсгэнэ, хүнсний ногоо, оёмол, сүлжмэлийн бүтээгдэхүүнийг Монголд экспортлох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн бол манай талаас Киргизийн ААН-үүдтэй хамтарсан үйлдвэр байгуулах, жижиг дунд үйлдвэрлэгчдийн хүрээнд хамтран ажиллах, жимс, жимсгэний аж ахуйг хөгжүүлж буй Киргизийн туршлагаас суралцах боломжтойг хэлж байна.
Энэ ажлын эхлэл болгож Киргизийн хөрсөнд ургадаг жимсний модыг Орхон аймагт буюу Эрдэнэт хотод суулгаж жимсгэний аж ахуй хөгжүүлэх төслийг эхлүүллээ.