ОХУ, Украины хооронд дайн дэгдэж 35 өдрийг ардаа үдсэн байна. ОХУ Украин Улс руу цэргээ оруулсантай холбоотойгоор олон орон ОХУ-д эдийн засгийн хориг тавиад буй. Харин энэхүү хориг арга хэмжээний эсрэг Орос хариу цохилт өгч, 2022 оныг дуустал олон төрлийн бүтээгдэхүүний экспортыг хориглосон. Үүнд, харилцаа холбоо, эмнэлгийн хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, хөдөө аж ахуй, цахилгаан тоног төхөөрөмж, мод тэргүүтэй ойн зарим бүтээгдэхүүнүүд байгаа юм.
Экспортын хоригт 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн багтсан бөгөөд хамрагдах улсуудын хувьд АНУ, Европын холбоо тэргүүтэй 48 орон байгаа билээ.
Тэгвэл өчигдөр Польшийн засгийн газар Оросын нүүрсний импортыг хориглох тухай хуулийн төслийг баталлаа гэж засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS.COM