Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хичээлийн байргүй болсон Орхоны 17 дугаар сургуулийн сурагчид хаачих вэ, САЙДАА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 5 секунд

Орхон аймгийн Баян-Өндөр суманд 2.1 тэрбум төгрөгөөр баригдаж, 2017 онд ашиглалтад орсон сургууль, цэцэрлэгийн барилгын хана цуурч, шал нь суулт өгсөн талаар бид өнгөрсөн есдүгээр сард мэдээлж байсан. Тэгвэл хүүхэд хичээллэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тус сургуулийн бага ангийн 5 бүлгийн сурагчид “Аялгуу” Соёлын төвийн барилгад хичээллэж байжээ. Гэтэл тус Соёлын төвийн байр таазнаасаа дусаал гоожиж, хананд цууралт өгч хүйтэн байгаа учраас сурагчдыг дахин 17 дугаар сургуулийн байранд хичээллүүлэхээр болсон байна.

Тиймээс эцэг эхчүүдийн зүгээс хүүхдүүдийн сурах эрхийг ноцтойгоор зөрчиж байна хэмээн үзэж, хэзээ мөдгүй нурах эрсдэл үүссэн сургуулийн байранд хүүхдүүдээ хичээллүүлэхгүй хэмээн мэдэгдсэн байна.

Сургуулийн хана, шал суулт өгсөн хичээллэхэд эрсдэлтэй гэх хэрэг гарснаас хойш даруй зургаан сар гарны хугацаа өнгөрчихөөд байхад яагаад энэ асуудалд БШУЯ өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байгаа нь ажлаа хийхгүй байгаагийнх уу, анхаарч үзэх сонирхолгүй байгаагийнх уу гэж эцэг эхчүүд бухимдаж байна.

Нэмж хэлэхэд, Тус сургуульд бага ангийн 550 сурагч, цэцэрлэгийн хоёр бүлэгт 70 гаруй хүүхэд, нийтдээ 630 гаруй сурагч хичээллэдэг. Эдгээр сурагчид сүүлийн таван сарын хугацаанд эрүүл, аюулгүй орчинд сурч, боловсрох эрхээ зөрчүүлж байна.

Эргэн сануулахад, Орхон аймгийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр гүйцэтгэгч компанийн буруугаас болж, 17 дугаар сургуулийн ийм нөхцөл байдал үүссэн гэж үзсэн. Харин гүйцэтгэгч буюу “Урагшлах” компани уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй учраас хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулахаар болж удаатай.

Д.Сумъяабазар: 30 жилийн төлөвлөлтийн алдааг 3 жилд шийднэ гэвэл эндүүрэл
Д.Сумъяабазар: 30 жилийн төлөвлөлтийн алдааг 3 жилд шийднэ гэвэл эндүүрэл
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.