Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Мөнхбат: Казиногийн хуулийг зориг гаргаад батлах хэрэгтэй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 32 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Энэ асуудлыг өндөр зохион байгуулалттайгаар маш хурдан хийснээр Улаанбаатарт тулгамдаад байгаа хэд хэдэн асуудлыг шийднэ. Жишээ нь, Улаанбаатар хотын түгжрэл байна. Улаанбаатар хот руу ирж буй энэ төвлөрлийг сааруулах, бууруулахад дагуул хотыг байгуулах нь маш чухал. Зөвхөн Хөшигийн хөндийд Шинэ Зуунмод гэдэг дагуул хот байгуулахаас илүүтэй бүсүүдийн төвүүдийг байгуулах хэрэгтэй.

Монгол Улсыг босгож ирэх эдийн том гурван салбар бий. Уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал байна. Асуудлыг зоригтой шийдэх хэрэгтэй. Үүний нэг нь Казиногийн хууль. Казиногийн хууль ярихаар хадны мангаа байгаа юм шиг хардаг. Дэлхийн олон хөгжилтэй улс орнууд Казиногийн хуулиа баталчихсан байрлуулсан байна. Түүнээс олж ирэх ашигаа зөв зүйтэй буюу боловсрол, эрүүл мэндийн салбарын асуудлыг шийдэх, цалин тэтгэвэр нэмэх зэрэг олон зүйлд хуульчилж шийдэж болно" гэлээ.

ШУУД: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хэлэлцэж эхэллээ
ШУУД: Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай хэлэлцэж эхэллээ
 
Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усаа цутгасан “Алтай констракшн“ компанийн барьж буй барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ
Сэлбэ гол руу барилгын сууриас гарсан усаа цутгасан “Алтай констракшн“ компанийн барьж буй барилгын үйл ажиллагааг түр зогсоожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/03/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.