Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Украины Харьков хотод буй Монгол оюутнууд аюулгүй хот рүү хүргүүлэх галт тэргэндээ суужээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Орос-Украины нөхцөл байдлаас болж Харьков хотод хүнд нөхцөлд байгаа 18 Монгол оюутан нэг иргэн аюул багатай хотруу хүргэгдэж чадахгүй байгаа талаар бид мэдээлсэн.

Тэдгээрийн төлөөллөөс нөхцөл байдлыг тодруулахад "Нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Одоогийн байдлаар 02-04 цагийн хооронд энэ хотыг дэлбэлэх пуужин хөөргөнө, маш болгоомжтой байгаарай гэсэн мэдээг авснаас хойш унтаагүй байна" хэмээн хэлж байсан юм.

Тэгвэл Харьков хотод буй Монголын оюутнууд бүгд Львов хот хүрэх галт тэргэндээ суусан байна. Тэд аюул багатай хотод хүргэгдсэний дараа хил даван, түүний дараагаар эх орондоо ирэх боломжтой юм.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: “Одоо бид автобус хүлээхэд ч ДААРАХГҮЙ“
ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: “Одоо бид автобус хүлээхэд ч ДААРАХГҮЙ“
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.