Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 390 хүнээс халдвар илэрлээ. Улаанбаатар хотын хэмжээнд 187 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 203 тохиолдол орон нутагт бүртгэгдсэн байна. Коронавируст халдварын улмаас нас баралт байхгүй.
Улсын хэмжээнд хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдлыг авч үзвэл:
- Хөнгөн – 737
- Хүндэвтэр – 1827
- Хүнд - 229
- Маш хүнд – 42 хүн байна.
Өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 9452 хүн эмчлүүлж байгаа аж. Хэвтэн эмчлүүлж буй 2835 иргэн байна.