Манай улсын хүн амын дийлэнх буюу 84.3 хувь нь интернэт хэрэглэж байгаа болохыг ҮСХ-оос танилцууллаа. Үүнийг байршлаар нь харвал, хотын иргэдийн 88.6 хувь, хөдөө орон нутгийн иргэдийн 72.6 хувь нь интернэт хэрэглэж байгаа юм.
Түүнчлэн хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийн 83.7 хувь нь өдөр бүр, 12.9 хувь нь долоо хоногт дор хаяж 1 удаа, харин эмэгтэйчүүдийн 85.2 хувь нь өдөр бүр, 11.5 хувь нь долоо хоногт дор хаяж 1 удаа интернэт хэрэглэж байна.