АН-ын гишүүд долоо хоног тутмын ээлжит мэдээллийн цагаараа цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр "Хөгжлийн банктай холбоотой нэгэн зүй тогтол бий болсон. 2012-2016 он хүртэл Хөгжлийн банкны зээлийг ТУЗ-ийн гишүүд шийддэггүй, заавал Засгийн газар болон УИХ-аар орж байж зээл олгогддог байсан. Харин МАН үнэмлэхгүй олонх болсны дараа үүнийг нэн тэргүүнд өөрчилсөн. Сонгуулийнхаа мөнгийг хийх, УИХ-ын гишүүн, сайд дарга болсон хүмүүс өөрсдийн хамаарал бүхий эгтээдүүдийг санхүүжүүлэх зорилготой байсан. Хөгжлийн банкны хуулийг 2017 онд өөрчлөөд ТУЗ-д шийдвэр гаргах эрх мэдлийг өгсөн.
Үүний дараагаас завхралууд эхэлсэн. 2 их наяд орчим төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байгаа талаар УИХ-ын ажлын хэсгийн дарга Б.Баттөмөр гишүүн хэлж байна. Эрх баригч нар зургаан жилийн дараа дуугарч байна. Зургаан жил хав дарж байгаад одоо ухаан орсон юм шиг асуудлыг ярьж байгаа нь инээдэмтэй юм. Энэ бол эрх барьж байгаа намын жүжиг. МАН-ын хурган дарга нар Хөгжлийн банкны завхралыг засах юм гэнэ. Төр эзэнгүйтсэн юм байна. Төр суларсан учраас нам энэ ажлыг булааж хийж байна. Хөгжлийн банк Засгийн газрын харьяаны банк биш МАН-ын халаасны банк болж хувирч байна" гэв.