Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Баттөмөр: Гурван жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Хөгжлийн банкны асуудлаар байгуулагдсан УИХ-ын ажлын хэсгийнхэн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Нийт Хөгжлийн банкнаас олгосон зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь буюу 1 их наяд 874 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон байна. Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн банкны 63 тэрбум төгрөг, тус оны аравдугаар сард 1.6 их наяд төгрөг буюу 500 сая ам.долларын өр төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард Японы Самурай бондын эргэн төлөлтийг хийнэ. Үүнд урьд нь олгосон зээл хүрэлцэхгүй. Монгол Улсын Засгийн газар, төрийн нуруун дээр их хэмжээний ачаа ирэхээр байна.

Өнөөдрийн байдлаар Хөгжлийн банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг Монголбанкны гаргасан тооцооллоор 1.3 их наяд төгрөг болгон нэмэгдүүлсэн байна. Нийт 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болсон байна. Үүнд гол анхаарлаа хандуулж ажиллалаа.

Нэг жил хүртэлх хугацаагаар зээлийн хугацаа хэтэрсэн 798 тэрбум төгрөг, 1-2 жилээр хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг, 2-3 жил хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг байна. Гурван жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байна" гэв.

Хөдөө амьдардаг нийт өрхийн 63.0 хувь нь интернэт хэрэглэдэг
Хөдөө амьдардаг нийт өрхийн 63.0 хувь нь интернэт хэрэглэдэг
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд