Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөдөө амьдардаг нийт өрхийн 63.0 хувь нь интернэт хэрэглэдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Цахим хөгжил, харилцаа холбооны яам Үндэсний статистикийн хороотой хамтран “Өрхийн болон хувь хүний мэдээлэл, харилцаа холбоо, технологийн хэрэглээний судалгаа”-г танилцуулсан. Цахим хөгжлийг хэмжих тайланд дурдсанаар өнгөрсөн онд дэлхийн нийт өрхийн 57.0 хувь нь интернэтэд холбогдсон байна.

Харин Монгол Улсын хувьд нийт өрхийн 80.0 хувь нь интернэтэд холбогдсон байна. Интернэттэй өрхийн 57.3 хувь нь суурин интернэт, 37.4 хувь нь хөдөлгөөнт өргөн зурвасын интернэт (3G, 4G, USB, modem), 5.3 хувь нь газрын утасгүй өргөн зурвасын интернэтийн үйлчилгээ хүлээн авч байгаа юм.

Мөн хотод амьдардаг нийт өрхийн 86.3 хувь, хөдөө амьдардаг нийт өрхийн 63.0 хувь нь интернэт хэрэглэж байна.

Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ
Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган Төрийн ордонд эхэллээ
 
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт 15 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.