Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Афганистаны их, дээд сургуулиуд ирэх сараас дахин нээгдэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 19 секунд

Талибанчууд засгийн эрхэнд гарснаас хойш Афганистаны их, дээд сургуулиуд үйл ажиллагаагаа зогсоосон. Харин тус улсын их дээд сургуулиуд ирэх сараас дахин нээгдэх гэж байна. Ингэхдээ зөвхөн эрэгтэй оюутнуудыг сургах төлөвтэй байна.

Афганистаны дулаан мужуудын их, дээд сургуулиуд хоёрдугаар сарын 2-ноос эхлэн нээгдэх бол, цаг агаар сэрүүн мужуудын их сургуулиуд хоёрдугаар сарын 26-нд нээгдэнэ.

Харин эмэгтэй оюутнууд их сургуулиудад эргээд суралцах боломжтой эсэх дээр боловсролын сайдын үүрэг гүйцэтгэгч Абдул Хакканы ямар нэг хариултыг өгөөгүй юм. Өмнө нь Талибаны засгийн газраас эмэгтэйчүүдийг тусад нь өөр ангид сургаж болно гэсэн хувилбарыг дэвшүүлж байсан.

Тэгвэл Талибаны засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид, "Охид, хөвгүүдийг сургуульд бүрэн тусгаарлаж хичээллүүлэх ёстой. Одоогоор охидыг сургах орчин, амьдруулах дотуур байр байхгүй. Энэ бол хамгийн том асуудал. Олон газарт сургуулиуд хаагдсан нь эдийн засгийн хямралаас үүдэлтэй. Бид боловсролын эсрэг биш, бодлого боловсруулах гэж хичээж байна. Охид, эмэгтэйчүүдийн боловсрол бол хувь хүний “чадамжийн асуудал”. Хүн ам ихтэй газруудад охид, хөвгүүдэд зориулсан тусдаа анги танхимтай байх нь хангалтгүй. Бүр тус тусад нь сургуулийн барилга барих шаардлагатай байна." хэмээсэн байна.

Одоогоор Талибаны засгийн газар зөвхөн хөвгүүдэд зориулсан ахлах сургуулийг дахин нээгээд байгаа. Мөн тус улсын хувийн хэвшлийн зарим их, дээд сургуулиуд дахин нээгдэж үйл ажиллагаа явуулж байгаа ч эмэгтэй оюутнуудыг сургахгүй хэвээр байна. Хүнсний хомстол хүмүүнлэгийн хямрал нүүрлэсэн Афганистаны 10 тэрбум доллар барууны банканд царцаад байна. Хөрөнгийг царцаасан тул барууны засгийн газрууд эмэгтэй оюутнуудад боловсрол олгохыг шаардлагынхаа нэг хэсэг болгосон ч энэ хэрхэн эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Өнөөдөр Улаанбаатарт 14 хэм хүйтэн
Өнөөдөр Улаанбаатарт 14 хэм хүйтэн
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.