Суданы аюулгүй байдлын хүчнийхэн нийслэл Хартум хотод цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаалын үеэр хэт хүчирхийлэл ашигласан гэж буруутгагдаж байна.
Эсэргүүцлийн хөдөлгөөнд 178 жагсагч шархадсан гэж мэдэгдсэн бөгөөд аюулгүйн хүчнийхнийг жинхэн сум ашигласан гэж буруутгажээ. Үүний зэрэгцээ жагсаалын үеэр 58 цагдаа шархадсан гэж мэдэгджээ. Мөн 100 гаруй хүнийг баривчилсан байна.
Өнгөрсөн бямба гаригт болсон ардчиллын төлөөх жагсаалын үеэр олон мянган жагсагчид долоо хоногийн дотор хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн ордон руу ойртож, туг далбаа барин, цэргийн эсрэг уриа лоозон барин жагссан билээ. Тэднийг хамгаалалтын албаныхан угтан авч, цугларсан хүмүүсийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна.
Мөн Порт Судан зэрэг бусад хэд хэдэн хотод жагсаал болж, тэнд хүмүүсийг баривчилж, зодсон тухай ч мэдээлэл гараад байна.
Эх сурвалж: BBC