Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ-ны ТНБД зодуулсан охины асуудлаар Элчин сайд Ли Ё Хуныг дуудаж уулзахаар болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

БНСУ-ын дунд сургуулийн сурагчид сургуулийнхаа Монгол охиныг зодож, хүчээр архи уулган, 6 цаг өрөөнд нь хорьсон ноцтой хэрэг өнгөрөгч долдугаар сард гарсан талаар БНСУ-ын MBC телевизийн мэдээгээр цацагдсан. Телевизийн мэдээний үеэр хохирогч охин сэтгэл санааны хүнд байдалтай байгаа тухайгаа хэлжээ.

Охиныг зодож, тамласан 4 охины хоёрынх нь хэргийг прокурорын байгууллагад шилжүүлсэн аж. Сурагч охины асуудалд ямар арга хэмжээ авах талаар иргэд олон нийт чих тавин хүлээж байна.

Тэгвэл ГХЯ-ны ТНБД Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг эл асуудалтай холбогдуулан дуудаж уулзахаар болжээ.

О.Тэмүүжин: Амласан ёсоороо ТҮК-ийн гурван ахын найрыг хөтөллөө
О.Тэмүүжин: Амласан ёсоороо ТҮК-ийн гурван ахын найрыг хөтөллөө
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.