УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Э.Батшугар "Чөлөөт бүс бол хөгжил авч ирэх том боломж. Ороод хямд үнэтэй архи, тамхи авдаг бус эдийн засгийг хөгжүүлэх бололцоо байгаа юм. БНХАУ-ын хамгийн том криптовалютын бирж нүүхээр болоод, хаашаа нүүхээ мэдэхгүй явж байгаад Сингапурлуу явсан. Үүнийг бид авч ирэх боломж байсан. Энэ мэт олон боломж бидэнд байгаа.
Хоёрдугаарт, тэнд яагаад банкны салбар байгуулахгүй байгаа юм бэ. Хятадад хадгаламжийн дундаж хүү жилийн 1.5 хувь орчим байна. Бид тэнд дотоодын нэг банкны салбараа байгуулаад урт хугацааны 3 хувийн хүүтэй хадгаламжтай, урт хугацааны 6 хувьтай зээл олгоод явах бололцоо байна.
Эдийн засгийн пластер хэрэгтэй. Тэндээ ажиллаад амьдрах хэрэгтэй. Үүнд нөлөөлж байгаа шалтгаан бий юу. Мөн дэд бүтэц чухал. Тог, дулаан, зам зэрэг дэд бүтцийн ажлууд бүрдсэн үү. Гуравдугаарт, ногоон хөгжлийн талаар ямар нэгэн бодлого байгаа юу" гэж асуулаа.
Ажлын хэсэг "Цагаан нуур чөлөөт бүсийн байршиж байгаа газар нь ихэнх хугацаандаа хүйтэн сэрүүн нөхцөлтэй байдаг учраас үүнийг ашиглан эдийн засгийн кластер хөгжүүлэх боложтой" гэв.