IJF холбооны цуврал тэмцээний нэг Бакугийн “Их дуулга” ирэх арваннэгдүгээр сарын 5-7-ны хооронд Азербайжаны нийслэл Баку хотод болно.
Тэмцээн Гейдар Алиевийн нэрэмжит спорт цогцолборт явагдах бөгөөд эхний өдөр эмэгтэй 48, 52, 57 кг, эрэгтэй 60, 66 кг-ын барилдаантай. Харин маргааш нь эмэгтэй 63, 70 кг, эрэгтэй 73, 81 кг, 7-нд эмэгтэй 78, +78, эрэгтэй 90, 100, +100 кг-ын жүдочид барилдана.
Сонирхуулахад, “Их дуулга”-д түрүүлсэн жүдоч чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, тавдугаар байрны тамирчин 360, долоодугаар байрны жүдоч 260 оноо цуглуулна.
Энэ жил манай улсаас 22 жүдоч оролцох бөгөөд дараах байдлаар танилцуулья.
Эрэгтэй
60 кг Э.Сумъяабазар, Э.Ариунболд
66 кг Г.Галмандах, Б.Нармандах
73 кг Ц.Цогтбаатар, О.Уранбаяр
81 кг Б.Мөррэнцэн, Г.Болор-Очир
90 кг Г.Алтанбагана, Б.Тэнгис
100 кг Б.Гончигсүрэн, О.Хангал
+100 кг О.Цэцэнцэнгэл
Эмэгтэй
48 кг Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг Б.Хорлоодой
57 кг Л.Энхрийлэн
63 кг Б.Ганхайч, С.Лхагвадулам
70 кг Ц.Энхчимэг,
78 кг Б.Эрдэнэт-Од
+78 кг А.Адъяасүрэн