Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр албаныхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Нийслэлийн хэмжээнд натри хлорид болон цус шингэрүүлэх эм зэрэг тасалдсан нөхцөл байдалтай байна. Энэ байдалд ямар зохицуулалт хийж ажиллаж байгаа вэ?
-ЭМЯ-ны хэвлэл мэдээллийн зөвлөх Б.Ууганбаяр: Эмийн асуудалд зохицуулалтууд хийгдээд явж байгаа. Эмийн нөөц бүрдүүлэлтийн асуудал хийгдсэн. УОК-ын дэргэд хил, гаалийн хяналт зохицуулалтын тусгай нэгж байдаг. Тухайн нэгж нь хоёр улсын хоорондох зохицуулалтыг хийж байгаа юм. Үүнээс гадна эм, ханган нийлүүлэх байгууллагууд бусад эх үүсвэрүүдээс эм татан авах зохицуулалтыг хийж байна. Өнөөдрийн байдлаар эм, эмнэлгийн хэрэгсэл тасалдсан мэдээлэл байхгүй.
-ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд: Коронавируст халдварын эсрэг эм, био бэлдмэлийн нөөцийг тодорхой хэмжээнд бүрдүүлсэн. Зах зээлд байгаа коронавирусаас гадна бусад бусад эмийн хангамж буурч байна гэх мэдээлэл байгаа. Монгол улс хилийн дөрвөн боомтоор эмийг импортлох эрхтэй байдаг. Дийлэнхи хувийг Замын-Үүдийн боомтоор оруулж ирдэг. Замын-Үүдийн боомт хаагдсантай холбоотойгоор эм, бараа бүтээгдэхүүний хангамж тасалдах нөхцөл үүссэн. Үүнтэй холбогдуулан эм, ханган нийлүүлэгч байгууллагуудаас маш их хүсэлт ирсэн. Эмнүүдийг хилээр нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, шийдвэрлүүлэхийн тулд ЭМЯ-наас ГХЯ болон УОК-т хандсан.
-73 настай иргэн III тунгаас хамааралтайгаар нас барсан асуудал гарсан. Уг асуудалд дүгнэлт нь гарсан уу?
-ЭМЯ-ны газрын дарга Д.Баярболд: Тухайн иргэний асуудал судлагдаад явж байгаа. Нас баралтын шалтгааныг шүүх эмнэлэг, эмнэлзүйн эмгэг судлалын шинжилгээгээр шатлгаан нөхцлийг тодорхойлдог. Шинжилгээний хариу гарах болоогүй байгаа.